Эрүүл мэндийн яамны өдөр тутам 11 цагт хийдэг хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Дэлхий дахинд болон Монгол дахь корон вирустэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг өглөө.
Дэлхий даяар 11 821 тохиолдол бүртгэгдээд байна. БНХАУ-ын 31 мужаас илэрсэн. Тэр дундаа Хубэй мужид нийт тохиолдлын 80 хувь нь илрээд байна. Одоогоор корона вирус 106 оронд бүртгэгдээд байна.
Судалгаагаар корона вирусийн халдвар нэг хүнээс 1-5 хүнд халддаг гэдгийг тогтоогоод байна. Эрсдэлийн хувьд маш өндөр.
БНХАУ-ын бодлого бол халдварыг гадагшаа алдахгүй байх дээр онцгой анхаарч байгаа гэж мэдээллээ.
Одоогоор БНХАУ-аас өөр оронд нас барсан тохиолдол үгүй. Монгол улсад бүртгэгдээгүй ч хяналтыг өндөр түвшинд явуулж байна.
Өнөө өглөө Монгол улсын 32 иргэнийг Ухань хотоос авчирсан. Нисэх багийн 15 хүн, ингээд нийт 47 хүнийг ДЭМБ-аас гаргасан журмын дагуу "BOX" хэлбэрээр ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд тусгаарлана. Эмч, ажилчид ээлжгүй, солигдолгүй ажиллана.