Нийслэлийн онцгой байдлын комиссын өчигдрийн хуралдааны үеэр Сонгинохайрхан дүүрэг дэх шахмал түлшний 130 цэгээс 40-50 хувь нь түлшгүй гэсэн мэдээллийг сүүлийн 4-5 хоногт ирүүлж байгаа талаар тус дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар дурдсан юм.
Энэ асуудалд нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх "Нийслэлийн хэмжээнд 300 гаруй машин шахмал түлшний түгээлтээр 24 цагаар ажиллаж байгаа. Мөн энгийн өдрүүдэд 3200 тонн байдаг шахмал түлшний нийлүүлэлтийг баярын өдрүүдэд нэмж ажиллах болно. Тухайлбал, битүүний өдөр 4,000 тонн шахмал түлш түгээхээр төлөвлөсөн" хэмээн мэдэгдсэн юм.