Нийслэлийн Онцгой байдлын комисс энэ сарын 22-ны 17:00 цагт хуралдаж, хуралдаанаар ирэх амралтын өдрүүдэд хэрхэн ажиллах талаар албаны хүмүүст хотын дарга үүрэг өгч, сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гаргав.
Уг хурлаас энэ сарын 23-ны 00:00 цагаас 27-н буюу шинийн гуравны өдрийг дуустал Улаанбаатар хотод нийтийн тээвэр үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.
Учир нь Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлэх нь шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх ажилд эрсдэл учруулах магадлалтай хэмээн үзэж, уг шийдвэрийг гаргажээ.
Энэ сарын 28-ны 06:00 цагаас нийтийн тээвэр хуваарийн дагуу үйлчилж эхэлнэ.