СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-02-22

Эксперт: Шинэ коронавирусийн халдвар томуу шиг байнгын байж магадгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

БНХАУ-ын Инженерийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, амьсгалын замын халдварын мэргэжилтэн Ван Чэнь Лхагва гарагийн орой CCTV-д өгсөн ярилцлагадаа шинэ коронавирусийн шалтгаант уушгины хатгалгаа нь томуу шиг урт хугацааны турш үргэлжилдэг архаг өвчин байж болзошгүй гэжээ.

Тэрээр SARS нь халдварлах чадвар өндөртэй, үхлийн аюултай хэдий ч вирус нь эзэн биеэ устгаснаар амьдрах газаргүй болдог бөгөөд вирусийн халдварлалт хүмүүсийн дунд нэг их үргэлжлээд байдаггүй. Харин .

"Бид үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өвчний тархалтын болон биологийн хуульд нийцүүлж, өвчний эмнэлзүйн эмчилгээнд ч, өдөр тутмын ажил, амьдралын хэв маягтаа нийцүүлсэн арга хэмжээ авах шаардлагатай. Энэхүү өвчнөөс сэргийлэх, хянах хамгийн хүчирхэг арга нь шинжлэх ухааны судалгаа, шинжлэх ухааны хууль, технологийн дэвшил зэргээс үүдэлтэй байх ёстой" хэмээн тэрээр хэлжээ.



Одоо байгаа хязгаарлагдмал ажиглалтаар, шинэ коронавирусийн шалтгаантайгаар уушгины үйл ажиллагаа нь алдагдагдсан өвчтөнүүд эдгэрч байгаа, бүр бүрэн эдгэрч байгаа бөгөөд үүнд урт хугацааны ажиглалт шаардлагатай.

Одоогоор шинж тэмдэггүй халдварын тохиолдлыг илрүүлэхдээ ихэвчлэн нуклейн хүчлийн сорилыг ашиглаж байгаа бөгөөд дараа нь эсрэг төрөгч, эсрэг биеийн сорилыг мөн хэрэглэнэ. Эдгээр нь бүгдээрээ илрүүлэг хийхэд үр дүнтэй аргууд юм.

Энэхүү вирүсийг эмчлэх нилээн олон арга, эм байгаа боловч тэдгээрийг бүгдийг туршиж үзэж байгаа бөгөөд аль нь ч нотолгоогүй байгааг Ван онцлов.

"Энэ нь шинэ өвчин бөгөөд түүний байнгын байх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Эмчилгээ нь хэдий нилээд ойлгомжтой болж байгаа ч бидний энэ өвчний талаарх ойлголт өнгөц хэвээр байгаа бөгөөд шинэ эм, эмчилгээний эрэл, хайгуулын ажил дөнгөж эхний шатандаа л явж байна" гэж Ван хэлээд судалгааны явцыг хурдасгахдаа шинжлэх ухааны үндэслэл, нотолгоог хүндэтгэн үзэхийг уриалав.

Эх сурвалж: ЭМЯ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.