СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Улаанбаатар хотын музейг засварлахад 4 гаруй сая төгрөг дутаад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улаанбаатар Хотын Музейг засах "УБ музей төсөл" хэрэгжээд арав гаруй сар болж байна. Зориг сангийн Залуу манлайлал хөтөлбөрт шалгарсан залуус түүхэн дурсгалт музейгээ засварлаж сайжруулахаар төсөл хэрэгжүүлж хандив цуглуулсан билээ.

Өнөөдрийн байдлаар цугласан хандивын мөнгөөр засварын ажлаа эхлүүлж, дуусахад тун ойртоод байна. Улаанбаатар хотын музейн засвар хэдийн эхлээд үргэлжилж байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор 2020 оны 3-р сарын 2-ны өдөр дуусахаар байна.

Гэвч музейн том танхимын засварын зардлын нийт төсвийг бүрдүүлэхэд 4,753,838 төгрөг дутаад байгаа юм. 

“Улаанбаатар хотын музейн хувьд 3300 гаруй үзмэртэй, олон нийтэд үзүүлдэг 100 гаруй үзмэрийг дэлгэн харуулдаг. Бусад үзмэрийг сан хөмрөгтөө хадгалдаг. Өнөөдрийн байдлаар хана, тааз, шал нь муудсан. Учир нь 1918 онд баригдан 1919 он ашиглалтад орсон дүнзэн барилга. Шалыг нь 1956 онд сольсон бол таазанд нь 2011 онд бага зэрэг засвар хийжээ. Одоо хана нь цуурч эхэлсэн байдалтай байгаа юм. Бороо орох үеэр таазнаас ус гоождог тул зарим үзмэрээ хураадаг” хэмээн Улаанбаатар хотын музейн ажилтан Г.Очбаярд дурдсан юм.

Улаанбаатар хотын музейн барилга нь улсын хамгаалалтад байдаг онцлогтой. .

Музейн засварын ажлыг "Хар мустанг" компани хөнгөлөлттэй үнээр хийж байгаа юм. 

Ийм та бүхнийг Улаанбаатар хотынхоо түүх, соёлын өвийг хадгалж үлдэх ажилд оролцон хандивын аянд нэгдэхийг уриалъя!

Дансны дугаар: ХААН Банк 5027867954 Данс эзэмшигч: ҮЕ ДАМЖИХ ӨВ СОЁЛ ТББ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.