СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Бямбасүрэн: Даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Баяр ёслолын үеэр хоолны хордлогын дуудлага эрс нэмэгддэг. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн илэрдэг болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Ц.Бямбасүрэнгээс тодрууллаа.

-Хоолны хордлого гэж юу болох тухай манай уншигчдад хэлж өгөөч?

-Бичил биетүүдээр халдварлагдсан мах, хадгалалтын горим алдагдсан сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэсний улмаас хоолны хордлогод ордог. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хоолыг дулаан байр саванд хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг. Өвчин үүсгэгч бактериудыг тархаж, үржих нөхцөл бүрдүүлдэг махан таташ, нухаш, цусан хиам, царцаамал гэх мэт нөөшилсөн, даршилсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бэлэн бүтээгдэхүүн, мөн хурдан мууддаг бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзах хэрэгтэй.

Зайлшгүй хүнсэндээ хэрэглэх бол хөргөгч, хөргүүрийн хасах хэмд богино хугацаанд хадгалж хэрэглэнэ. Эдгээр хүнсийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хадгалж хэрэглэвэл өвчин үүсгэгч янз бүрийн бактериуд хүний биед орох, улмаар хордлого үүсгэнэ. Өвчин үүсгэгч бактериуд гэхээ илүү тэдний ялгаруулдаг хорт бодисууд нь өвчин үүсгэгч гол хүчин зүйл болдог.

-Ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй вэ?

-.

-Гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авч болох вэ?

-Хордлогын эхэн үед ходоод угаах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Үүний тулд хоёр хувийн хүнсний сод болон давсны уусмал бэлтгэнэ. 1.5 литр усанд 5-6 цайны халбага хүнсний сод хийнэ. Үүнийгээ ууж бөөлждөг. Ингэж бөөлжүүлэхэд шингэний дутагдал бий болж болзошгүй тул 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хоросол ууна. Хоногт 1.5-2 литр шингэн уух хэрэгтэй. Мөн идэвхжүүлсэн нүүрс буюу нүүрсэн эм уух нь сайн. Ингэхдээ 2-3 цаг тутамд биеийнхээ жингээс хамаараад 4-8 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүүг ууж болохгүй.

-Бид бөөлжиж, бие дагжаад эхлэнгүүт левомицетин гэх мэт эм уудаг. Энэ нь хэр үр дүнтэй вэ?

-Эмчийн зааваргүйгээр дээрх хүчтэй антибиотик хэрэглэх гэсний хэрэггүй. Учир нь, левомицетин нь олон тооны гаж нөлөөтэй. Эмчийн зааваргүйгээр тунг нь хэтрүүлэн хэрэглэвэл цусны найрлагад өөрчлөлт орох, мэдрэлийн системд согог үүсэж болзошгүй.

-Идэж байгаа хоол хүнсэндээ анхаарахаас гадна ходоод, дотрын эмгэгтэй хүмүүс хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?

-Хоолны хордлогод орохоос сэргийлэхийн тулд хальс нь ногоорсон төмсийг салат болон бусад хоолонд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж хэрэглэх, тоор, чавга, гүйлс, алим зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодисыг ялгаруулдаг. Мөн хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй лаазалж, нөөшилсөн мах, ногоо худалдаж авахгүй байх хэрэгтэй.

-Бид аливаа баяр ёслолоор хоол хэтрүүлэн идэх гээд байдаг зуршилтай. Мөн гал тогоонд ямар дүрэм сахих хэрэгтэй вэ. Мэдээж энэ бүхний цаана эрүүл хооллох, бусдын болон өөрийн ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндийг бодох чухал хариуцлага бий шүү дээ?

-Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүний тулд Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан зөвлөгөөг дагахад гэмгүй. Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж нь зүйтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага тул хадгалалтын зөв горимыг сахихыг бодоорой. Хоолыг сайн болгож байх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биетүүд устдаг. Болгосон хоолыг удаалгүйгээр идвэл хүнс муудахгүй. Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дага. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь нэмэх 60 хэмээс дээш, нэмэх 10 хэмээс доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин дээрх горимын хооронд хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тун тохиромжгүй.

-Таны ярианд “Хоолыг сайтар болгож ид” гэх яриа хэд хэд дурдагдаж байна. Монголчууд харьцангуй хоолоо болгож иддэг ард түмэн.Гэхдээ хоносон хоолоо халааж иддэг. Энэ нь хэр зөв бэ?

-Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээ 70 хэмээс доошгүй температур хүртэл халсан байх ёстой. Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, гурилын мод дээрх болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх ёстой. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно. Мөн хамгийн чухал санамж бол зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байхыг хичээгээрэй.

 М.Тунгалаг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.