Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр “Салхитын мөнгө орд”-ын хэрэгт холбогдсон шүүгч нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон.
Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг эхлэх үед шүүгдэгч, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч нь шүүгчээс татгалзах санал гаргасан тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулахаар болжээ.
Бусдаас хээл хахуул авсан хэмээн буруутгаж, “Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдуулан нэг дор зургаан шүүгчийг зэрэг шүүх гэж байгаа. Гэвч шүүх байгууллагад олон жил ажиллаж хэргийг хэрхэн яаж хойшлуулах бүх аргад суралцсан шүүгч нарыг шүүнэ гэдэг нь нэлээн ээдрээ түвэгтэй асуудал болох бололтой.