Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр ЦЕГ-ын даргаас Говь-Алтай аймагт гарсан хүн амины хэрэгтэй холбоотой мэдээллийг авахад ажлын байран дээрээ архидан согтуурсан нь тогтоогдсон. Тиймээс Засгийн газрын тогтоолыг зөрчсөн дээрх үндэслэлээр ажлаас нь чөлөөллөө. В.Рэнцэндорж ажлын байран дээрээ архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрч, ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Дараагийн Засаг даргыг томилох хүртэл В.Рэнцэндорж үүрэг ажлаа гүйцэтгэхээр Ерөнхий сайдын захирамжид тусгасан гэв.