СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Си Зиньпин: Хэрэгтэй үед тусалдаг хүн бол жинхэнэ найз

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНСУ-д БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирусийн халдварын тархалт ойрын гурав хоногийн хугацаанд гурав дахин нэмэгдсэнтэй холбогдуулан улс орны хэмжээнд онц сэрэмжтэй байхыг анхааруулж байна. .

Төрийн тэргүүнүүд Ковид-19 коронавирусийн халдварын эсрэг тэмцэхэд хөрш орны хувиар хамтран ажиллаж, туршлага солилцохоор болсон байна. Хөх ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр төрийн тэргүүнүүд 32 минутын турш утсаар ярьжээ.

Хоёр улс зайлшгүй тохиолдолд шаардлагатай клиникийн болон иргэдийг тусгаарлах туршлага, мэдээлэл солилцохоор санал нэгдсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ хэлж, халдварт коронавирусийн улмаас нас барсан Хятадын ард иргэдэд эмгэнэл илэрхийлжээ. Мөн . Мөн Хятадад үйл ажиллагаа явуулдаг Солонгосын компаниуд, иргэдийг дэмжихэд үргэлжлүүлэн санаа тавихыг хүсчээ.

Си Зиньпин Мүн Жэ Инд халдварт өвчний тархалтын үед дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэн “хэрэгтэй үед тусалдаг найз бол жинхэнэ найз” гэжээ. Мөн Мүн Жэ Иний Хятадын зовлон бол Өмнөд Солонгосын зовлон хэмээн дотночлон өгүүлсэнд сэтгэл хөдөлсөн тухайгаа ярьж вирусийн тархалт намжаагүй ч энэ оны эхний хагаст Сөүлд айлчлахаар төлөвлөж буйгаа хэлжээ.

Зүүн хойд Азийн хүчирхэг улс орнуудын төрийн тэргүүнүүдийн хувиар тэд дөрөв дэх удаагаа утсаар ярьсан байна. Хамгийн сүүлд тэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Бээжинд хийсэн айлчлалын үеэр уулзжээ.

Эх сурвалж: Yonhap news

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.