СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-31

Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа мэтийн хүмүүс урагшаа явна гэж битгий шоудаад бай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа  урд хөршийн Ухань хот руу сайн дурын эмчээр явах гэж байгаагаа зарлаж, “2020 оны хоёрдугаар сарын 02-нд шинэ коронавирусийн голомт руу явна” гэсэн байна.

Мөн “2019-nCoV вирусын голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах залуу, эрүүл чийрэг эмч байвал яаралтай холбоо барина уу. Баг болоод хамтдаа явцгаая. Зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулъя гэж уриалсан билээ.

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган дээр Засгийн газрын хуралдаанаас танилцуулсан улсын хилийг хаах асуудлыг ярилцах үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ асуудалд бухимдаж байгаагаа нуусангүй. 

Тэрбээр "Дэд байсан Ж.Амарсанаа гэдэг нөхөр муу эр дайнд хөөрнө гэдэг шиг балайраад байх хэрэггүй. Тэр хүн очлоо гээд Хятад улс хүлээж авахгүй. Энэ улстөржих сэдэв биш. Энэ мэтээр иргэдийн амар тайван байдлыг битгий алдагдуул. Улстөржих гэж байгаа бол вирусээс өөр юмаар хийнэ. Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан хүн энэ мэтээр мэдэгдэл энэ тэр гаргаад байвал Эрүү үүсгэх хэмжээний асуудал яригдаж магадгүй шүү" хэмээн чуулганы танхимд хэлсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.