СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-02-21

Бусдаас хахууль авсан гэх шүүгч нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

“Салхитын мөнгөний орд” гэх тодотголтой, 15 холбогдогчтой, гэмт хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.40 цагийн үед эхэлжээ.

Хэргийг сануулбал, “Салхитын мөнгөний орд”-ын эзэмшигч хоорондын маргааныг шүүхээр хэлэлцэх явцад хэргийн оролцогчдоос хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар холбогдон шүүгдэж байгаа юм.

Монгол Улсын шүүх байгууллага авлигад хамгийн өртөмхий, эрсдэл өндөртэй салбарын жагсаалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд тэргүүлж байгаа. Гэхдээ ийм олон шүүгч авлига, хээл хахууль авч байгаад хууль хяналтын байгууллагынханд баригдаж, нэг дор шүүгдсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.