Нийслэлийн хэмжээнд “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн сартай харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарчээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд автотээврийн шалган нэвтрүүлэх гурван товчоо, хяналтын таван цэгт хяналт тавьж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид 24 цагаар ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл шалган нэвтрүүлэх товчоодод түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүй 252,92 тонн нүүрсийг хураан авч Амгалан дулааны станцид хүлээлгэн өгчээ. Харин түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй 3181 тээврийн хэрэгслээр 81280 тонн нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлжээ. Одоогийн байдлаар сайжруулсан түлшийг нөөцлөх дундын агуулах таван дүүрэгт байгуулсан бөгөөд түлш борлуулалтын 389 цэг ажиллаж байна. Түлшний дээжийг өдөр бүр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дээжлэн авч лабораторийн шинжилгээнд хамруулдаг аж. Засгийн газраас өрх бүрт нэг удаагийн буцалтгүй тусламжаар угаарын хий мэдрэгчийг суурилуулах шийдвэр гарсан бөгөөд энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд зургаан дүүргийн 41 хороонд 69980 ширхэг угаар мэдрэгчийг дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд зохион байгуулжээ.