Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг Улсын онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэх юм. Өчигдрийн байдлаар нийт зургаан аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна. Дээрх шийдвэр хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд УОК-ын шийдвэр гарснаар албажих юм байна.
Зам хаах мэдэгдэл гаргасан аймгуудыг танилцуулъя
Архангай аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэлх хугацаанд хязгаарлах,
Говь-Алтай аймаг: Хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэлх хугацаанд аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,
Дундговь аймаг: Аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-нээс 27-ны 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,
Увс аймаг: Аймгийн онцгой комисс хуралдаж хоёрдугаар сарын 21-нээс 26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах,
Ховд аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-нээс 26-ныг дуустал хязгаарлах,
Дорноговь аймаг: Хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: www.polit.mn