СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдсон шүүгчдийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш 09.00 цагаас “Салхитын мөнгөний орд” гэх тодотголтой гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно.

Уг ордын эзэмшигчид хоорондын маргааныг шүүхээр хэлэлцэх явцад хэргийн оролцогчдоос хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар холбогдон шүүгдэж байгаа юм.

Түүнчлэн дээрх нэр бүхий шүүгчдэд хахууль өгсөн Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан хошууч Г.Алтан-Очир нар холбогдоод байгаа билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.