СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цахим худалдааны сайт үүсгэн байгуулагч Оросын хамгийн баян эмэгтэй болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Цахим худалдааны wildberries.ru сайтыг үүсгэн байгуулагч Татьяана Бакальчук 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөөр ОХУ-ын хамгийн баян эмэгтэй болсныг “Форбес” зарлалаа. Өнгөрсөн оны байдлаар тэрээр Елена Батуринагийн араас хоёрдугаар байрт жагсаж байсан ч хөрөнгөө жилийн дотор 400 сая ам.доллараар өсгөн, ийнхүү Оросын хамгийн баян эмэгтэй болсон байна.

Оросын цахим худалдааны Топ-10 сайтыг зарлахад wildberries.ru нь борлуулалтын орлогоо 88 хувиар нэмэгдүүлж, 2019 онд 223.5 тэрбум рублийн ашиг олсныг “Форбес” мэдээлжээ. Хоёр ба гуравдугаар байрт “Аэрофлот” 221 тэрбум, “Aliexpress” 201.4 тэрбум рублийн орлого олж удаалсан байна.

Англи хэлний багш мэргэжилтэй Татьяана Бакальчук 2004 онд анхны хүүхдээ төрүүлсний дараа бизнес хийх боломжийг эрэлхийлэхдээ Otto болон Quelle каталогиор гутал, хувцас борлуулдаг бизнесийг сонирхон судалж, улмаар нөхрийн хамтаар 2005 онд компани байгуулсан нь өдгөө ийн амжилт олжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.