СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ө.Энхтүвшин: Авто замын хөдөлгөөнийг 23-наас 27-ны 08 цаг хүртэл хаахаар шийдвэрлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин болон ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар мэдээлэл хийлээ.  

УОК-ын дарга Ө.Энхтүвшин: 

-Улсын онцгой комисс хуралдаад агаарын тээврээс бусад /уул уурхайн захиалгат нислэгүүд.Сур/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08 цагаас 27-ны 08 цаг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэв. Үүнд, автобус, галт тэрэг, автомашины хөдөлгөөн хамаарна. 

Хилийн боомтуудын нүүрсний экспортыг 3 дугаар сарын 2 хүртэл түр зогсоосон. БНХАУ-ын талаас 3 дугаар сарын 2-ноос үйлчилгээний газрууд хэвийн ажиллах тул нүүрс тээвэрлэлтийн хөдөлгөөнийг нээхээр болж байна. Корона вирусийн оргил үе хэзээ байхыг бид байтугай, ДЭМБ ч мэдэхгүй байгаа. 

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: 

-Ойрын өдрүүдэд цас ихээр орж, шуурга шуурч байгаатай холбогдуулан, жолооч нарт анхааруулж хэлмээр байна. Битгий гэж хориглосоор байтал хулгайн замаар гарч явж, өөрийгөө болон зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хохироох вий гэдгийг сэрэмжлүүлэн хэлмээр байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.