СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-20

БНСУ дахь ЭСЯ хоёрдугаар сарын 24-26-нд амарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Энэ үеэр нэн яаралтай, онц шаардлагатай асуудал гарвал 010-5307-7220, 010-3242-9913 дугаарын утсуудад хандаарай гэжээ.

Мөн, БНСУ дахь корона вирусийн халдвартай холбоотойгоор сэрэмжлүүлэг гаргасан байна. Учир нь тус улсад Монгол улсын 48 мянган иргэн ажиллаж, амьдарч байгаа юм.

"Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчон олон улсын нисэх буудлаас илэрсэн.

Хэрэв  өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай. Мөн БНСУ дах, нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой" гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.