Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр Тэтгэврийн зээлийг тэглэх ажил үндсэндээ дуусаж, банкууд Тэтгэврийн зээлийг хэвийн олгож эхэллээ.
Тухайлбал, 21 аймгийн 365 суманд салбартай “Төрийн банк” Тэтгэврийн зээлийг зургаан сарын хугацаатайгаар олгож эхэллээ. Зээл авахаар хандах ахмад настнуудад тэтгэврийн карт захиалах, “Гялс” банкны үйлчилгээнд бүртгүүлэх үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлж байгаа ажээ.