СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-20

Нүүрс тээврийн жолооч нар замын төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүслээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомтуудыг хааж, нүүрсний тээврийг зогсоосны улмаас 20 мянга гаруй нүүрсний тээвэрчдийн амьдрал хүнд байдалд орсон талаар өнөөдөр жолооч нар мэдээлэл хийлээ.

Баянзам тээвэрчдийн холбооны УЗ-ийн дарга Н.Баярхүү:

Нүүрс тээврийн 230 км замыг “Энержи Ресурс” компани бариад төрд зарсан. Тус замаар тээвэр хийдэг нүүрсний тээврийн компаниуд гэрээнд заасны дагуу төлбөр хураамжаа төлөх үүрэгтэй байдаг. Хэрвээ тэрхүү төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол алданги төлдөг. БНХАУ-ын бүх тээвэр зогсчихсон ямар ч төлбөр мөнгө орж ирэхгүй байгаа энэ үед бид замын төлбөрөө яаж төлж чадах билээ. Замын төлбөрөө төлөхгүй удаахаар зам хаана гэж дарамтлаад байна. Тус замыг эзэмшигч “Гашуун сухайт” компаниас тээврийн компаниудад ийм имэйл ирүүлсэн. Тус имэйлд 2020 оны нэгдүгээр сард зам ашигласан төлбөрийн үлдэгдэлтэй дараах компаниуд хоёрдугаар сарын 20-ны дотор төлбөр тооцоогоо барагдуулна уу гэсэн байна. Энэ замаар тээвэр хийдэг 70 гаруй компани байдаг. Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал бий болчихсон байгаа энэ үед биднийг түр хугацаанд гэрээний үүргээс чөлөөлж өгөхийг төр засгаасаа хүсэж байна. Бид төлбөрөөс чөлөөлөгдөх гээгүй. Харин төлбөр төлөх хугацааг ямар нэгэн нэмэгдэл төлбөр алдангигүйгээр хойшлуулж өгөхийг л хүсэж байна. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас хилийн хорио тавигдсан тохиолдолд бид хамгаалагдах ёстой гэж бидний гэрээнд азаар байна. “Талын зам” компани гэрээний энэхүү зүйл заалтаа баримтлаад хариуцлагаас чөлөөлөгдсөн байна. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрөөс чөлөөлөгдөх ёстой юм байна. Гэтэл энэ гэрээ богинын тээвэрт үйлчлээд уртын тээврийн жолооч нарт үйлчлэхгүй байна. Тиймээс “Гашуун сухайт” компани бидэнд тавьсан торгууль, алдангиа зогсоож бидний өр төлбөрт оруулахаа зогсооно уу. Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаж бидний төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүсэж байна. Биднийг зүгээр нэг 2-3 сая төгрөгөөр торгохгүй, 20-30 сая төгрөгөөр торгож өрийн дарамтанд оруулах цаашлаад бүр дампуурах эрсдэлд хүргэх учраас бидний хүсэлт гуйлтыг төр засаг маань анхаарч өгөөч ээ гэж хүсэж байна.

Уртын тээврийн жолооч Н.Ялагдашгүй:

Тээвэр ложистикийн салбарыг нуруун дээрээ үүрч яваа тээвэрчдээ энэ хүнд бэрх үед дэмжин ажиллахыг төр засгийн удирдлагуудаасаа хүсэж байна. Нүүрс тээврийн богины рессэнд явдаг 13500 гаруй жолооч нар нэгдэж уртын рессэнд явж байгаа жолооч нартаа гар сунган туслах уриалга гаргасан. Нүүрс тээврийн уртын тээврийн жолооч нар хоол унд, амны хаалт, тэр битгий хэл гар угаах ус ч олдохгүй байгаа. Иймд тэдгээр хүмүүст гар сунган туслахыг хүсэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.