СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-20

“Улаанбаатар гурил” ХХК улсыг улаан буудайн нөөцгүй болгосон уу

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Корона вирусийн халдвартай холбоотойгоор зарим иргэд хүнс нөөцлөх болсон нь Монгол улсын Засгийн газрыг улаан буудай, гурилын салбарт анхаарахад хүргээд байна. Салбарын яамнаас зохион байгуулсан нэгэн уулзалтын үеэр "Улаанбаатар гурил" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Доржханд “Гурилын үнэ өсөхөөс өөр аргагүй болоод байна” хэмээсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм.

.

Гурил үйлдвэрлэгчдийн холбоо гурилын үнийг өсгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд ХХААХҮЯ-нд хандаж, энэ асуудлыг тавихад 60 мянган тонны квот олгосон. Гэвч гурилын компаниуд квотоо татаж авч чадахгүй байгаа нь татвартай холбоотой болоод байна. Учир нь 2019 оны намар буудайн үнэ 580 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо бид ОХУ-аас буудай авахаар болбол татваргүйгээр 700 мянга, татвар нэмбэл 800 мянган төгрөгөөр буудайг авахаар болоод байна. Ингэж авбал бид гурилаа хэдээр зарах вэ гэдэг асуудал тулгараад байна” хэмээсэн юм.

"Улаанбаатар гурил" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Доржхандын яриа “Алтан тариа“ ХК-ийн ерөнхий захирал П.Цэнгүүнийг бухимдуулжээ.

П.Цэнгүүн “Татвар төлөгчдийн мөнгөөр ТЭДСангаар дамжуулж улс худалдан авч нөөцөлсөн 30 000 тонн буудайг аль оны өмнө давуу эрх эдэлж дангаараа хуйвалдан худалдан авч улсад буудайн ямар ч нөөц үлдэгдэлгүй болгочихоод одоо нээх шударга царайлж санаа зовсон дүр эсгээд яах нь вэ дээ? Ичиж байгаасай” гэж жиргэжээ.

“Алтайн тариа” ХК-ийн хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн урамшуулал, хөнгөлөлт, зээл авдаггүйгээр зартай компани. Энэ нь тус компанийн захирал П.Цэнгүүний ертөнцийг үзэх үзэлтэй шууд холбоотой гэдэг.

“Улаанбаатар гурил” ХХК-ийн тухай үнэнийг дэлгэсэн П.Цэнгүүн цааш нь “Урамшуулал олгож эхэлснээс хойш /ТЭДС-гаас.Сур/ цаасан дээр буудай тарьдаг тариаланчид цөөнгүй болсныг бүгд мэднэ. Ургацын хэмжээгээ худал хуурмаг гаргаж, зальтай хэдэн гурилын үйлдвэрүүдтэй хуйвалдаж төсвийн мөнгө хусдаг. Жил бүр 4-6 тэрбумыг. Цагдаад ч бас ашигтай, хэрэг үүсгээд авлига авна” гэжээ.

“Алтан тариа”-гийн захирлын ярьсан баримттай байгаад ХХААХҮЯ-ныхантай цагдаа нь хуйвалддаг булхай байгаа бол шүүх, прокурорын байгууллага энэхүү мэдээллийг шалгаж, үнэн, худлыг нь тогтоох шаардлагатай болоод байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.