ХБНГУ-ын Ханау хотод орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө 22 цагт хоёр км-ын зайтай оршдог үдшийн цэнгээний газруудад халдлага гарч нийт найман хүн амиа алдаж, таван хүн хүндээр гэмтэж шархадсан байна. Шиша буюу усан тамхи татдаг цэнгээний газруудад зэвсэгт халдлага үйлдсэн сэжигтнүүдийг хотын цагдаа нар эрэн сурвалжилж байгаа ч одоогоор хэн нэгнийг баривчлан саатуулсан тухай мэдээлээгүй байна.
Албан бус эх сурвалжийн мэдээгээр сэжигтэй этгээдүүд хар бараан өнгийн машинтай хэргийн газраас зугтжээ.
Сэжигтнүүдийн тоог нарийн гаргаагүй ч тэд эхлээд хотын төвд байдаг Миднайт нэртэй цэнгээний газарт галт зэвсгээр буудаж гурван хүний амь хороосны дараа Арена Бар & Кафе-д мөн халдлага үйлдэж таван хүнийг буудаж хороосон байна. Хэргийн газарт цагдаагийн офицерууд, нисдэг тэргүүд цуглаж хамгаалалтад аваад байна. Цагдаа нар хэргийн сэдлийг хараахан тодорхойлоогүй ба терроризмын шинж чанартай байж болзошгүй.
Ханау нь Франкфурт хотоос зүүн тийш 25 км-т байдаг аж. Уг халдлагаас дөрөв хоногийн өмнө Германы нийслэл Берлин хотод мөн халдлага гарч нэг хүн амиа алдсан юм.
Эх сурвалж: BBC