Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар гэж байдаг. Олон жил төсвийн мөнгөөр угжуулж байгаа энэхүү газрын удирдлагууд "Агаарын чанар та нарын бодсон шиг муу биш байгаа" гэж хаа нэгтээ хүний дургүй хүргэх зүйл ярьсан шиг байдаг боловч, Ерөнхий сайдын энэ жилийн арга хэмжээ шиг дорвитой арга хэмжээ авсан нь үгүй.
Бүр байтлаа өчигдөр Манжуур руу 380 хүнийг дөрвөн одтой буудалд буулгах үйлчилгээг хамгийн бага үнээр санал болгосон аж ахуйн нэгжийг тендерээр шалгаруулна хэмээн зар тараасан байх юм. Дэлхий нийтээр корона вирусийн халдвараас сэргийлэх талаар ярьж байгаа нь, тэр дундаа Улсын онцгой комиссын шийдвэр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт хамаагүй бололтой.