БНХАУ-ын Ухань хотод 1812 хүн эмчлэгдэж гарсан байна. Гэхдээ БНСУ, Солонгос, Япон, Сингапур улсуудад өвчлөл нэмэгджээ. Ялангуяа Япон улс дахь “Даймонд Принцесс” дээрх өвчлөгчдийн тоо 651 болжээ. Мөн Солонгосын Тигү хотод нэг сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй өөрөөсөө гадна 10 хүнд халдвар тараасан байна.
Энэ бол хүн амын нягтрал, бөөгнөрлийг үүсгэхгүй байх ёстой гэдгийг харуулж байгаа нэг жишээ юм. Нэг хүн л 10 хүнд тарааж байгаа бол 10 хүн нь цаашид хэдэн хүнд тараах нь ойлгомжтой юм. Тиймээс Цагаан сарын үеэр аль болох айл саахалт хэсэхгүй байх, хүн амын нягтрал бөөгнөрөл үүсгэхгүй байх талаасаа анхаарахыг байнга зөвлөж байна.
Вирусийн халдвараас сэргийлэх олон арга, технологийг дэлхийн эмч нар туршиж байна. Сүүлийн үед аль болох даарахгүй байх, дулаан хувцаслах ёстойг зөвлөж байна. Даарч, хөрөхгүй байх нь дархлаагаа алдахгүй байх боломжийг олгодог.
Мөн халуун, шингэн зүйлихээр уух, жимс ногоо түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.
Гуравдугаарт, дасгал хөдөлгөөн идэвхитэй хийх.
Дөрөвдүгээрт, стрестэхгүй байхыг зөвлөж байна. Дархлаа сайтай байвал өвчлөл авах магадлал бага. Өвдсөн тохиолдолд эдгэрэх магадлал өндөр байна.
02-р сарын 20-ны байдлаар 75292 тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-аас бусад улсад 1900 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ. Иранд хоёр хүн нас барсан. БНХАУ-д шинэ тохиолдлын тоо багасч байгаа ч бусад улсуудад тархварзүйн холбогдолгүй, халдвар дамжсан тохиолдол ихэсч байна.
Хэдийгээр халдвар авч байгаа шинэ тохиолдол буурч байгаа ч тогтвортой буурч байна гэж үзэхэд эрт байгаа бөгөөд нөхцөл байдлаас хамааран яаж ч эргэж болохоор байна. Нас баралтын түвшин, Сарс, Мерс зэрэг бусад коронавирусийн халдвараас өндөр болсон.
Коронавируст халдарын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, халдвар гарсан тохиолдолд арга хэмжээ авах эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Вирусийн эсрэг 6 нэрийн уут, 14 нэрийн хувийн хамгаалах хэрэгээл, 4 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, 9 нэр төрлийн тоног төхөөрөмж, 10 нэр төрлийн ариутгал, халдваргүйжүүлэтийн бодисыг ханган нийлүүлэх байгууллагуудаас авч, хамтран ажиллаж байна.
Манай улсад өнөөдрйин байдлаар коронавирусийн 170 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлалтад байна. Харин Гашуунсухайт боомтод 12 хүн тусгаарлагдаж, 15 хүн ажиглалтад хэвээр байна. Бүгдийнх нь биеийн байдал сайн байна.
02-р сарын 19-нд Завхан аймагт нэг хүнийг тусгаарласан .Тухайн хүн 02-р сарын 06-12-ны хооронд Гашуунсухайтаар БНХАУ руу гарч, 12-нд эргэж иржээ. Завхан аймагт 13-нд очоод өчигдөр/2020.02.19/ халуурсан шинж тэмдэг илэрсэн учир мэдээлэл өгсөн байна. Түүнтэй хамт автобусанд явсан 40 агруй хүнийг хяналтанд аваад биеэ хянах талаар зөвлөмж өгчээ.
Түүнчлэн ХӨСҮТ-д мөн нэг хүнийг өчигдөр/2020.02.19/ тусгаарласан. Тяньжинд сурдаг оюутан 02-р сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын чиглэлээр монголд ирсэн.