СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрт онц байдал зарлалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Австрали улсын нийслэл Канберра хотын нутаг дэвсгэрт онц байдал зарлажээ. Тус нутагт 20 орчим жилийн түүхэнд тохиож байгаагүй түймрийн аюул нүүрлэсэн байна.

Өмнөд нутагт ассан түймэр 18,500 гаруй га талбайг шатаажээ. Тиймээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэр нь Сидней, Мэлбурн хоёр том хотын дунд байрладаг 400,000 оршин суугчтай газар юм..

Өнөөдөр агаарын температур цельсийн +40 хэмд хүрч, салхины хурд нэмэгдэх тул түймрийг цурмаас алдаж магадгүй хэмээн сэрэмжлүүлж байна. Түймэр хамгийн их асч байгаа Туггеранонг дүүрэг Канберра дахь Парламентын ордноос урагшаа 20 минут машинтай яваад хүрэх газарт байгаа ажээ.

Австрали улсад аагим халуун зуны улиралд ассан түймрийн улмаас есдүгээр сараас хойш багадаа 33 хүн амиа алдаж, 11 сая га талбай шатаж, олон мянган байшин сүйдээд байна.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.