Дэлхий нийтийг түгшээгээд буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зарим аймаг иргэд, автомашины орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа билээ.
Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Онцгой үед аймгийн Засаг дарга нар замын хөдөлгөөнийг хязгаарлах боломжтой. Яагаад гэвэл, коронавирусийг ханиад биш тахал гэж үзэж байгаа. Орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай талаарх эцсийн шийдвэрийг маргааш (өнөөдөр) Улсын Онцгой комиссоос гаргана. Хэрэв Онцгой комисс хөдөлгөөн хязгаарлах шаардлагатай гэж үзвэл тухайн аймгуудын Засаг дарга нарын захирамж хэрэгжээд явна. Шаардлагагүй гэж үзвэл Засаг дарга нарын захирамж хэрэгжихгүй” гэлээ.