УИХ-ын сонгууль юу юугүй хаяанд ирсэн энэ үед сонгогч олон өөрсдийн төлөөлөл болгон сонгосон түшээдээс амлалт нэхэх цаг ирсэн нь гарцаагүй. Тэгвэл ард түмнийг төрд төлөөлөн суугчид амлалтаа хэрхэн биелүүлж байгааг бид тандаж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 48-р тойрог, Орхон аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдон суусан эрхэм гишүүн Д.Дамба-Очирыг сонгогдсон тойрогтоо ЯМАР Ч АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ хэмээн иргэд, сонгогчид нь үнэлж байна.
Гэвч сонгогч түмнийхээ итгэлийг алдсан эрхэм гишүүн Д.Дамба-Очир УИХ-д хоёрантаа дэмжлэгийг нь авсан Эрдэнэтчүүдээсээ, Эрдэнэт хотоосоо урваж, говь нутгаас УИХ-д дахин сонгогдох санаа өвөрлөн яваа гэнэ.
Тэрээр Дундговьд санаархах болсон нь намаас нь дэмжлэг үзүүлээгүйтэй холбоотой юу эсвэл Эрдэнэт хотоос дахин сонгогдохгүйгээ мэдээд Дундговиос сонгогдоно гэж итгэсэнийх үү. Аль нь болохыг таашгүй ч Эрдэнэтийг орхисон тэрээр дараа дахин Дундговиос урвах вий гэсэн болгоомжлол сонгогч олонд төрж байгаа нь гарцаагүй ээ.
Түүнийг Эрдэнэтчүүд яагаад сонгохгүй байгаа шалтгааны талаар өмнө нь ийм нэвтрүүлэг хүртэл бэлтгэн гаргаж байжээ.