СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагаан идээг ил задгай худалдан борлуулж байсныг зогсоожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт болж буй сар шинийн бүх үзэсгэлэн худалдааг НМХГ-аас таслан зогсоосон билээ. Гэвч иргэд албан бусаар буюу ил задгай газарт цагаан идээ зарах зөрчлийг нийтийн эзэмшлийн зам талбайд, орон сууцнуудын зогсоолд хийх зөрчил гарсаар байгаа аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн автобусны буудалд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа хийж байсан иргэн Н.Б-ийн үйл ажиллагааг өнөөдөр НМХГ-аас таслан зогсоосон байна.

Иймд иргэнд та бүхэн зориулалтын бус орчинд, ил задгай, машинаас худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авч өөрсдийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагын зүгээс анхаарууллаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.