СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-19

Гуравдугаар сарын 30 хүртэл хил хаасан шийдвэр хэвээр үргэлжилнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30 хүртэл сунгав

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.

COVID19 өвчний тархварзүйн онцлог, тандалт хяналтын шаардлагын дагуу хүн амын хөдөлгөөн нэмэгдэж, бөөгнөрөл ихэссэнээс хойш хоёр нууц үеийн хугацаанд буюу дөрвөн долоо хоног өвчлөлийн нөхцөл байдлыг хянах шаардлага үүсч байгаа учир ийнхүү хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлж байгаа аж

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоож, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага их дээд сургууль, коллежийг энэ оны 4, 5 дугаар сарын долоо хоног бүрийн Бямба гариг болон гуравдугаар улирлын амралтын долоо хоногийг ашиглаж, сургалтыг нөхөн, багш нарын илүү цагийн хөлсийг олгож ажиллах юм.

Дээрх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээлийг үргэлжүүлж, багш нарын 1, 5, 10 дахь жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж шаардагдах зардлыг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

Хорио цээрийн хугацааг сунгасан ч сурагчдын амралтыг хойшлуулахгүй. Цэцэрлэг, 1-5 дугаар ангийн сурагчид 06 дугаар сарын нэгэнд, ахлах ангийн сурагчид 06 дугаар сарын 08-нд, төгсөх анги, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг 06 дугаар сарын 15-нд багтаан явуулах юм байна. 

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  2020 оны 03 дугаар сарын 30 хүртэл сунгаснаар Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын боомтоор Хятад руу зорчих Монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон дэглэм хэвээр үргэлжилнэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.