СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-02-19

О.Баасанхүү: Нэгэнт халдвар орж ирээгүй юм чинь яагаад сар шинээ тэмдэглэж болохгүй байгаа юм бэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Өнөөдөр төрийн ордонд /2020-02-19/ хуралдсан УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ саналыг хэлсэн юм

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

-Коронавирус манай улсад яг орж ирсэн эсэхийг салбарын сайд хэлж өгөөч. Манай Орхон аймгийн ЭМН л гэхэд ганцхан амьсгалын аппараттай. Хэрэв тэнд коронавирустэй хоёр хүн илэрвэл ганц аппарат дээрээ яаж үйлчлүүлэх вэ?

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

-ЭМ-ийн салбарын тухайд урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж, бэлэн байдлын тооцоо судалгаа гаргасан. Нэг тохиолдол гарвал яах вэ, цааш 200, 300 болж нэмэгдвэл эм тариа, ор дэрний бэлтгэлээ яаж хангах вэ гэх мэтээр...

Гэнэтийн энэ зүйлд дэлхийн бусад орон ч бэлэн байгаагүй л байх. Бид ч бас тийм байсан. Бид шуурхай судалгаа хийлгэж 9,7 тэрбум төгрөгийн зардал гарахаар байгааг Засгийн газарт танилцуулж шийдүүлсэн. 

4,2 тэрбум төгрөгөөр нэн шаардлагатай вирусийн эсрэг эм болон өргөн хэрэглээний антибиотик, эмч мэргэжилтнүүдийн хувцас хэрэглэл худалдан авч байна. Тоног төхөөрөмжийн жагсаалтыг ДЭМБ-аас гаргасан халдварын үед ашиглах зөвлөмжийн дагуу авч эхэлсэн. Үүний хүрээнд эхний ээлжинд 30 гаруй амьсгалын аппарат авсан. Өмнө нь байсан аппаратуудтайгаа нэгтгээд хөдөө орон нутаг руу хүртээмжийг нь харгалзан тараана. Түүнээсээ Орхон аймагт мэдээж хуваарилна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

-Нэгэнт энэ вирус манай улсад орж ирээгүй л юм бол яагаад сар шинийг хориод байгаа юм бэ? Монгол хүн байна даа, цагаан сараар нутаг орондоо очиж ах дүүстэйгээ гар зөрүүлж болохгүй юу?

-... /энэ асуултад хуралдаанд оролцсон гишүүдийн хэн ч хариулсангүй/

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.