УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-"Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050"-г УИХ-ын даргад өргөн барилаа. Уул уурхайгаас гадна таван салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 15 мянган ам.долларт хүргэхээр тооцоолсон. Манай улс 2025 онооос хойш ажиллах хүчний дутагдалд орох төлөвтэй. Үүнд зориулсан боловсролын хөтөлбөр боловсруулна.
Мөн, чинээлэг дундаж давхаргыг хүн амын 80 хувьд хүргэнэ. Энэ бүхнийг дагаад төр засгийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөнө гэх мэт 2050 он хүртэл Монгол улсын хөгжих арга, аргачлал, төлөвлөгөөг болосруулсан байна. Энэ хөтөлбөрийг УИХ-ын чуулганаас гадна байнгын хороод, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлнэ. Цахим хэлэлцүүлэг ч явуулах юм байна.
Үүний дараа УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батална. Хөгжлийн урт хугацааны бодлогыг 517 баримт бичгийг нэгтгэн боловсруулсан байна. Нийт 1500 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо.