СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-02-19

LIVE: Б.Энх-Амгалан: Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг маргааш шийднэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор зарим аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорьсон шийдвэр гарсан. Гэвч уг шийдвэрийг аймгийн Засаг дарга мэдэж гаргах эрхгүй гэх мэдээллийг өнөөдөр /2020-02-18/ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өгсөн билээ. Уг асуудлаар Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа

-Сар шинийн баяртай холбогдуулан хөдөө орон нутаг руу зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар ярилцав уу?

-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй. УОК-ийн хурлаар энэ асуудлыг баталгаажуулах эсэхийг маргааш өглөө шийднэ. Ер нь автобус, онгоцыг хязгаарлая гэж ярьж байсан ч энэ нь нийт зорчигчдын 10 хувь л байдаг. Нийт зорчигчдын 90 хувь нь хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа учраас хязгаарлах эсэхийг УОК бүрэн эрхийн хүрээнд шийднэ.

Ер нь бол хөдөө орон нутаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах өдрүүд нь битүүнээс шинийн 3 хүртэлх хугацаа байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УОК гаргана шүү.

-Зарим аймгийн Засаг дарга нар аймгийн хэмжээний тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна лээ. Энэ хүчин төгөлдөр шийдвэр мөн үү?

-Онцгой нөхцөл байдал буюу ханиад биш "тахал" гэж үзсэн учраас зарим аймгийн засаг дарга нар нутаг дэвсгэртээ тээврийн хэрэгслийг хязгаарлах шийдвэр гаргасан юм билээ. Гэхдээ автомашины хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг заавал салбарын сайдтай зөвшилцөж шийдвэр гаргадаг. Тэд УОК-ын даргын шийдвэрийг үндэслэж ийм шийдвэр гаргасан юм билээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.