СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-19

Замын хөдөлгөөнд дараах өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газраас замын түгжрэл хөдөлгөөний ачааллыг шийдэх чиглэлээр ойрын хугацаанд хийгдэж байгаа ажлуудаа танилцуулав. 

1.Хоёрдугаар улиралд багтаан авто зогсоолын шинэ шийдлүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Ингэхдээ бид .

Их тойруугийн дотор 25382 авто машин зогсох зогсоолыг бий болгох юм. Мөн авто зогсоолын журамд өөрчлөлт оруулж төлбөрийг хотын 1,2,3 р бүсэд харилцан өөр өөр байхаар төлөвлөж байгаа бас авто зогсоолд дагаж мөрдөх шинэ стандартыг боловсруулаад байна. 

2. Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн RFID технологид суурилсан хяналт удирдлагын системийг нэвтрүүлэх, video management system - ийн бүртгэл удирдлагын системийг хөгжүүлэх зэргээр татвар, оношилгоо, бүртгэл, зөрчлийн хяналтыг цахимжуулж Улаанбаатар хотын зарим нэг авто замыг тодорхой хэмжээнд төлбөртэй болгох замаар тээврийн хэрэгсэл нэг бүрийг хяналттай болгох ажлыг 2 р улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

3. .

Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтыг шинээр батлагдсан стандартын дагуу “Бүс” тэмдгээр албажуулж мөрдүүлэх юм. .

4.. Өөрөөр хэлбэл замын тэмдэглэлд дараах өөрчлөлтүүдийг хийнэ.

Үүнд: Уулзварт орохоос өмнө эргэх үйлдлийг гүйцэтгэх боломжийг, хориглосон гэрлээр уулзварт орж нэвтрэх зогсох шугамыг, уулзвар дотор дагаж мөрдөх шугамыг, явганы гарц дээр явганы хөдөлгөөний урсгалыг тодорхой болгох зэрэг ажлууд ба замын цагаан шугамыг тод байлгах үүднээс байнгын угаалга цэвэрлэгээ хийлгэх, замын будгийн стандартыг хатуу дагаж мөрдүүлэх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

5. Замын тэмдгийг хөдөлгөөнд оролцогч нарт илүү ойлгомжтой, тод харагдуулах, мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор стандартын дагуу зарим нэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна.

Жишээ нь: .

Стандарт журамд нийцээгүй тэмдгүүдийг сайжруулж солих, зүүн гарын эргэлтийг уулзвар бүр дээр мөрдүүлэх гэх мэт.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.