Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нь урьд шөнө өөрийнхөө эзэмшлийн автомашинд ил харагдах шархгүй нас барсан байсныг цагдаагийн алба хаагчид өглөөний 05-06 цагийн үед олжээ.
Уг хэргийг талаар Говь-Алтай аймгийн иргэнтэй утсаар холбогдон тодруулахад “Аймшигтай хэргийн талаар аймаг даяараа л ярилцаж байна. Өчигдөр манай аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаярын төрсөн өдөр болсон учраас Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд архидалт болсон юм билээ. Улмаар Засаг дарга В.Рэнцэндорж ГБХЗХГ-ын дарга С.Болормаа болон тус газрын ажилтан н.Лхагважаргал нарыг өрөөндөө дуудан ирүүлж архинд явуулсан гэж ярьж байна. Талийгаач эмэгтэй хамгийн сүүлд ээжтэйгээр 21.00 цагийн үед яриад ажлаасаа гардаг юм бил үү дээ. Засаг дарга дарамтлаад хэцүү байна” гэж хэлсэн гэсэн. Хэргийн газарт ажилласан хүмүүсийн ярианаас сонсоход камерын бичлэг дээр шөнийн 12.20 цагийн үед талийгаачийг Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнөөс үүрч гарч байгаа нь харагдсан юм байна. Талийгаач тэр үед нас барсан бололтой ямар ч үйлдэл, хөдөлгөөн хийхгүй байсан. Улмаар үүрийн 05.00-06.00 цагийн үед талийгаачийг ажлын газрынхаа үүдэнд осгосон байдалтай нас барсан байсныг цагдаа нар олсон” гэдэг мэдээлэл байна гэв.
Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын даргын амь нас хохирсон хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүр:
Өнөөдөр өглөө 04.20 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Тус дуудлага мэдээллийн дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан болох нь тогтоогдоод шалгалтын ажил үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар тус аймгийн Засаг дарга болон бусад удирдах албан тушаалтнууд тамгын газрын байрны аль нэг өрөөнд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Талийгаач эмэгтэйн нас барсан шалтгааныг тогтоох ажлыг Шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсны дараа мэдэгдэнэ. Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийж байгаа энэ үед хүмүүсийг бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурсан байвал холбогдох хүмүүст хуулийн хариуцлага ногдуулах байх. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас тэр, энэ буруутай гэх гэм буруугийн асуудлыг ярихад эрт байна. Бүх хүмүүсээс байцаалт авч шалгаж байгаа.