Энэ сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт гэртээ харгалзах хүнгүй үлдсэн 1-6 насны гурван хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн өдөр хүүхдүүдийн ээжийг ажлаас нь дуудсан тул хүүхдүүдээ харгалзах хүнгүй үлдээсэн юм. Энэ хооронд байрны пар задарч, хүүхдүүд халуун усанд түлэгдэж нас барсан гэсэн цагдаагийн урьдчилсан дүгнэлт гарсан.
Хэрэг явдал болсноос хойш Монголын сайхан сэтгэлт олон хүмүүс талийгч охидын аав, ээжид зориулан хандив, тусламж цуглуулсан. Тэгвэл Г.Чинбат, н.Алтанзул нар нь эдгээр мөнгийг эмнэлгүүдэд хэрэгцээтэй тоног төхөөрөмж хандивлахад зарцуулжээ.
Тодруулбал, Нийслэлийн ГССҮТ-ийн Түлэнхийн төв болон Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хүчилтөрөгчийн аппарат, цэр соруулах аппарат, утлагын аппарат зэргийг тус тус гурван ширхгээр хандивласан байна.