СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британи улс хэлний мэдлэггүй, чадваргүй ажилчдын өмнө хилээ хаана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс Европын Холбооноос гарсны дараа цагаачлал, хөдөлмөр эрхлэгчдийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, чадвартай боловсон хүчин, ажил эрхлэгчдийг цуглуулахын тулд шинэ дүрэм хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд их дээд сургууль төгссөн эсэх, эрдмийн зэрэг, англи хэлний түвшин, ажлын чанар, ажлын санал ирж байсан түүх, цалингийн хэмжээ зэрэг багтах ажээ. Харин англи хэлээр ярьдаггүй, ажлын түүх дутмаг цагаачдад Их Британи улс хаалттай болох юм.

Энэ тогтолцоо дүрэм журам нь Австрали улсын Засгийн газрын хэрэгжүүлдэг үйл ажиллагаатай ижил системээр явагдах ажээ. Их Британи улс Европын Холбооны бүрэлдэхүүнд багтаж байх үед цагаачид хэт олширч тогтолцоо алдагдсан гэж үзэж байна. Их Британид хөдөлмөр эрхлэхийг хүссэн гадны цагаач иргэдэд зориулсан шинэ дүрэм журамд багтсан шаардлагуудаас дурдвал:

- Их Британийг зорих бүх цагаач иргэд англи хэлээр ярьдаг байх

- Тус улсад ажил хөдөлмөр эрхлэхийг хүсч байгаа бол 25,600 фунт стерлингийн цалинтай ажлын саналтай байх ёстой ба цөөн тохиолдолд цалингийн доод хэмжээ 20,480 фунт стерлинг байх болно

- Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг хүлээж авахгүй

- Гадны иргэд хөдөлмөрийн чадвараа А үнэлгээнээс эхлэн дүгнүүлнэ

- Урлаг спортын наадам, тэмцээн уралдаанд оролцох уран бүтээлчид, дуучид, бүжигчид, хөгжимчид, спортын тамирчид, үзэгчид чөлөөтэй виз авах эрхтэй

Эх сурвалж: The Guardian, BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.