СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Монголбанк: Дэлхийн эдийн засгийн уналт дууссан ч сэргэлт эхлэх болоогүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өндөр өсөлт хадгалагдаж байна. Хөрөнгө оруулалтын өсөлт өнгөрсөн онд 20-30 хувиар өссөн. 2020 онд хөрөнгө оруулалт 10 хувиар буурч ирнэ хэмээн Монголбанкнаас өнөөдөр мэдээллээ. 

Нийт зээлийн 11 хувийг иргэдийн зээлийн 1.2 хувийг, хувийн байгууллагын зээлийн 21.4 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байна.

АНУ, БНХАУ-ын гадаад худалдааны хэлэлцээр хоёр дахь шатандаа орсон. Түүхийн эдийн үнэ буурч байгаа. .

Монгол Улс 2017 онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орсон. Уг хөтөлбөрийн хугацаа энэ оны тавдугаар сард дуусна.  Ингэхээр дахиад хөтөлбөр үргэлжлэх үү, үлдсэн санхүүжилтээ яах вэ, хөтөлбөр үр дүнтэй байсан уу гэдэг асуултууд гарч ирнэ.

Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: “ОУВС-гийн хөтөлбөр тавдугаар сард дуусна. Зургаадугаар сард Монголын УИХ-ын сонгууль болно. ” гэсэн юм.

Мөн тэрбээр, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүнтэй байсан гэдгийг онцоллоо. Тодруулбал, гадаад, дотоод зээлийн хүндрэл шийдэгдсэн. Эргэн төлөлтийн хугацаа нь тулаад байсан гадаад бондуудын төлбөрөө хийсэн. Засгийн газрын дотоод бондын төлбөрийн чадвар ч сайжирсан. Мөн гадаад валютын албан нөөц 3.5-4 дахин нэмэгдсэн. Түүнчлэн Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орсноор банкны системийн тогтвортой байдалд ахиц гарсан гэдгийг хэлсэн юм.

ОУВС-гийн техникийн багийн ажлын хэсэг гуравдугаар сард Монгол Улсад ажиллах юм байна. Ингэхдээ эдийн засгийн төлөв байдал, ирээдүйн хандлага дээр төвлөрч ажиллах гэнэ.

Ер нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр манай улс олон улсын өр төлбөрөө бууруулж чадсан үр дүнтэй арга хэмжээ болсон хэмээн дүгнэж байгаа.

Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарсан. Одоогийн байдлаар Салхитын мөнгөний ордыг барьцаалж, "Эрдэнэс Монгол" бонд гаргах асуудлаар ажлын хэсэгт орж ярилцаж байгаа. Шийдвэр гарах болоогүй байна. . Тэтгэврийн зээлийг тэглэх хуульд 6 сараар олгоно гэж заасан. Энэ талаар Засгийн газраас чиглэсэн журам гараагүй тул шинээр тэтгэврийн зээлийг олгох асуудал цуцалсан хэвээр байгаа.

Ам.доллар, юаны ханш суларч байгаа бөгөөд дунд хугацаандаа ханш тогтвортой байна. Цаашид ханш савласан тохиолдолд Монгол банкны зүгээс тогтворжуулах арга хэмжээ авах нөөц байгаа хэмээв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.