СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-19

Архангай, Дундговь, Увс аймаг замаа хаахаар боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Мөн баярын өдрүүдээр шаардлагатай тохиолдолд орон нутгийн замыг хаана хэмээн Улсын онцгой комиссоос мэдэгдсэн. Ингэхдээ аймгуудын онцгой комисс орон нутгийн заамаа хаах эсэхийг шийднэ гэсэн билээ. Үүнтэй холбогдуулан гурван аймгийн онцгой комисс хуралдаж, баярын өдрүүдээр орон нутгийн замаа хаах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Архангай, Дундговь, Увс аймаг руу чиглэсэн хөдөлгөөнийг энэ сарын 21-27 хүртэл зогсоох гэнэ. Мөн орон нутгаас гарах хөдөлгөөнийг ч хаах аж. Түүнчлэн иргэдийг баярын өдрүүдээр орон нутгийг зорихгүй байхыг албаныхан анхаарууллаа. Мөн бусад аймаг ч орон нутгийн замаа хаах шийдвэрийг гаргах гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.