СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Covid-19 вирусээр халдварлагсдын 80 хувь нь хүндрэлгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын Ухань хотоос анх илэрсэн Covid-19 шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар эрх баригчид төдийлөн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байсан бол Хятадын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс анх удаа халдварын тархалтын талаар нарийвчилсан судалгаа мэдээллийг танилцуулжээ.

Уг судалгаагаар нийт өвчлөгсдийн 80 гаруй хувь нь биеийн байдал хэт хүндрээгүй ба суурь өвчтэй, ахмад настай хүмүүс тусах эрсдэл хамгийн өндөр байна. Мөн вирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн ажилтнууд халдварлах магадлал өндөр байгаа ажээ. Мягмар гарагт Ухань хотын эмнэлгийн дарга Covid-19 вирусээр халдварлаж амиа алдсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан.

Өнөөдөр өглөөний мэдээгээр халдварлагсдын тоо 75,000-д хүрч 2,010 хүн амиа алджээ.

Хубэй мужийн хэмжээнд нас барсан хүмүүсийн тоо нийт халдварлагсадтай харьцуулахад 2,9 хувийг эзэлж байгаа бол БНХАУ-ын хэмжээнд 0,4 хувийг эзэлж байна. Уг вирусээр халдварласан хүмүүсийн 2,3 хувь нь амиа алдаж байна гэсэн дундаж тоог судалгаагаар гаргажээ. Харин улсын хэмжээнд халдвараас бүрэн эдгэрсэн 12,000 гаруй хүн байна.

Түүнчлэн халдвар авсан өвчтөнүүдийн 13 хувь нь хүндээр өвдөж, 4,7 хувь нь маш хүнд амь насанд эрсдэлтэй хэлбэрээр өвчилжээ. Хүйсийн хувьд эрчүүд нас барах тохиолдол эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү байна. Халдварын оргил үе нэгдүгээр сарын 23-26-ны хооронд бүртгэгдсэн бол хоёрдугаар сарын 11-ээс буурсан үзүүлэлт ажиглагджээ.

Дээрх судалгааг халдвар авсан эхний 45,000 хүний мэдээлэл дээр үндэслэн гаргасныг онцолж байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.