Монгол Улсын Засгийн газар яг одоо хуралдаж байна. Хуралдаанаас гарсан мэдээллийг 10:30 цагаас танилцуулна. Өнөөдрийн хуралдаанаар 03-р сарын 02-ныг хүртэл тогтоосон хөл хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Мөн сар шинийн баярын өдрүүдэд хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг ярилцаж байна. Эцсийн шийдвэрийг Улсын Онцгой комисс гаргах юм.
Хэрэв шийдвэр гарвал сар шинийн өдрүүдэд буюу 2020.02.21 - 2020.02.26 хүртэл зам хаах бөгөөд орон нутгийн замыг хаахаар болбол хэсэгчилж хаахгүй, бүрэн хаах тухай яригдаж байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар Увс, Дундговь, Архангай, Дорноговь аймгууд 02-р сарын 21-27-ныг хүртэлх хугацаанд орох, гарах хөдөлгөөнөө хязгаарлах шийдвэр гаргаад байгаа билээ.