СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Цогтбаатар: Нэр нь буцсан Элчин сайд нараа буцаагаад оруулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулган тарахаас өмнө "Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай" асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан ч Монгол Улсын Нэг ёсондоо ерөнхийлөгч болон МАН-ын бүлэг Элчин сайд нарын томилгоон дээр санал нэгдээгүй. Үүнээс болж энэхүү томилгоо хэзээ хийгдэх нь тодорхойгүй гацаанд ороод байгаа юм.

Уг асуудлаар бид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа. Түүний хувьд Элчин сайдуудын томилгоон дээр хэт их улс төржилт явж байна гэж үзэж байна. 

-Элчин сайд нарын томилгоог яах вэ. Буцааж татагдсан сайд нарыг хэрхэх вэ?

-Нэг юм тодорхой байгаа. Манайхан өөрсдөө маш их улс төржүүлээд асуудлыг хүндрүүлчихсэн. 11 нэр дэвшигч орсон. Тэрний ес нь манай салбарын хүмүүс. Урд нь Элчин сайд нарыг нэр дэвшүүлээд ороход 30-40 хувь нь, заримдаа 50 хувь нь улс төрчид, үлдсэн дээр нь мэргэжлийн хүмүүс үзэлцдэг байсан байхгүй юу. Гэтэл би их олон жилийн дараа анх удаа 70-80 хувь нь мэргэжлийн хүмүүсийг оруулсан.  

Гэтэл улстөржөөд...Ний нуугүй л би ярья. Мэргэжлийн хүмүүс болохоор улс төрийн янз бүрийн лобби, ар өврийн хаалга энэ хүмүүст байхгүй учраас хүч нь сулдаж байна. Улс төрчидтэйгээ ярьж тохирдог хүмүүсийнх нь тоо цөөдөөд бүхлээрээ уначихаж байна шүү дээ.

Засгийн газрын хуралдаанаар

Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг, 

Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг, 

Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг, 

Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг, 

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,

Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг, 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг, 

Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Цогтоогийн Өнөрзаяаг,

Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөрийг, 

Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг, 

Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг дэмжээд байсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.