Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд маргааш 09:00-17:00 цагийн хооронд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно.
Иргэн та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэн, захиргаа, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүйн өөрт тулгарч буй асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм байна.
Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ сарын зөвлөгөө өгөх өдөр нь маргааш болох юм байна.