СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх бонд гарсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.02.18) Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын ХЭГ, холбогдох яам, төрийн өмчит компани, банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа.

Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргаж, 6.0 саяас доош төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд 1.0 сая төгрөгийн, зээлийн үлдэгдэл нь 1.000.000 төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаас эзэмшүүлэх үйл явц амжилттай үргэлжилж байгааг уулзалтын үеэр албаны хүмүүс танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авагчдын 2020 оны 1, 2-р сарын тэтгэврийг бүрэн олгосон бөгөөд

Мөн татвараа тооцсон дүнгээр 569.0 тэрбумын цэвэр ашигтай байх урьчилсан тооцоо гарсан гэдгийг гүйцэтгэх захиарл Т.Мөнхбаяр онцолжээ. Энэ тооцоо орд газрын 1/3 буюу бага хэсэгт түшиглэн хийсэн тооцоо бөгөөд цаашид батлагдсан нөөц нэмэгдэх юм байна.

Уулзалтаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг 5 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй “Эрдэнэс” бондоор солиход үүсэх хүүгийн зөрөөний асуудлыг аль аль талдаа хохиролгүйгээр, хуулийн хүрээнд хэрхэн шийдэх талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн шийдвэр, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг амжилттай, шуурхай зохион байгуулж байгаа Ажлын хэсэг (ажлын хэсгийн ахлагч Сайд С.Чинзориг), банкны удирдлагуудад талархал илэрхийлж, банкны системийн тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг авч, хуулийг чанд баримтлан ажиллах, энэхүү үйл ажиллагааг Цагаан сарын өмнө хэрэгжүүлж дуусгахыг чиглэл болголоо.  

     

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.