Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг цуглуулахгүй байх зорилгоор банкууд ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж эхэлсэн байна.
Тодруулбал, ХААН, Голомт, Хас, Төрийн банк гуравдугаар сарын 2-ныг дуустал Улаанбаатар болон хөдөө орон нутгийн нийт салбар, нэгжүүдийн цагаан хуваарьт өөрчлөлт оруулж, 09:00-16:00 цагт хүртэл иргэдэд үйлчлэхээр болжээ.
Харин Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк одоогоор цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулаагүй ч иргэдийн онлайн банкны ашиглалтыг дэмжих зорилгоор цахим гүйлгээнийхээ шимтгэлийг 0 төгрөг болгоод байна. Капитрон банк мөн цахим гүйлгээнийхээ шимтгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл тэглэжээ.