Коронавирусийн халдвар дэлхийн эдийн засагт, тэр дундаа аялал жуулчлалын салбарт ихээхэн хохирол учруулж байна. Манай улс ч мөн аялал жуулчлалын салбараасаа бодит хохирлууд амсч эхэлжээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.
Коронавирусийн халдвар аялал жуулчлалын салбарт ихээхэн хүндрэл учруулж магадгүй боллоо?
-Аялал жуулчлалын салбар гэхээсээ илүү дэлхийн эдийн засагт хүндрэл үүсчихсэн байна. Өчигдрийн байдлаар нефть бүээгдэхүүний үнэ буулаа, нефтийн хэрэглээ багаслаа гэдэг асуудал байна. Дээр нь Зүүн өмнөд Ази бол дэлхийн аялал жуулчлалын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагууд дээр 40 хүртэлх хувийн эдийн засгийн хохирол амсч эхэлж байна. Мөн олон авиа компаниуд үйл ажиллагаагаа зогсоож байна. Гэсэн хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, БНХАУ энэ өвчнийг бүрэн урьдчилан сэргийлж, зогсоож чадсаны дараагаар бидэнд шинэ нөхцөл байдал бий болно. Монгол улсын хувьд энэ өвчнийг монгол улсад гаргахгүй байх тал дээр өндөржүүлсэн бэлэн байдалтай байна. Энийгээ бид баталгаажуулж чадах юм бол монгол улсад ирэх аялал жуулчлалын хүмүүст давуу тал болно.
...Бид европоос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, 3-р сард болох уламжлалт "ITB-Berling"-д идэвхитэй оролцох болон Turkish Airline шууд нислэг байгаа учраас бусад оронд монголыг сурталчлах арга хэмжээгээ түлхүү хийнэ. БНТУ-ын шууд нислэгийг ашиглаж европын жуулчдын тоогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна. Мөн ОХУ-д болох аялал жуулчлалын үзэсгэлэн дээр монголын сурталчилгаагаа нэмэгдүүлнэ гэж зорьж ажиллаж байна. Японоос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлж ажиллана.
Халдвар зогслоо ч гэсэн урд хөршөөс ирэх жуулчдын тоонд хязгаарлалт тавих уу?
Хориг бол тавина. Халдвар гарсан бүс, тухайн орноос жуулчид авахаас илүүтэй гараагүй бүсээс авах тал дээр ажиллана.
Бодит хохирол тооцож үзсэн үү?
Монгол улсын хувьд олон авиа компаниуд нислэгээ цуцалсан. Олон эвентүүд цуцлагдаж байна. Тэгэхээр энэ бол бодит хохирол. Бидний хувьд эхний улиралд хүндрэлтэй гарна гэж үзэж байна.
Агаарын тээвэрт гарсан хохирлыг яаж нөхөх вэ?
Одоо бид орлого нөхөхөөсөө илүү энэ хүндрэлийг яаж бага хохиролтой давах вэ гэдгээ ярих ёстой.