Нийслэлийн нутаг дэвсгэрт коронавируст “Ковид-19” халдвараас сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт зохион байгуулах үүрэг бүхий эрүүл мэндийн хяналтыг авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод ажиллуулж эхэлжээ.
Тус ажлын хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод НЭМГ-аас НОБГ, НЦУГ, НМХГ-ын хамтарсан баг ажиллаж хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу орж буй жолооч, зорчигчдын халууныг үзэж, ариутгал хийн, зөвлөмж мэдээлэл өгч нэвтрүүлдэг болжээ.
Энэ оны 02 дугаар сарын 07-ноос 18-ны өдрийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх дээрх товчоодоор 57,259 тээврийн хэрэгсэл, 173,527 зорчигч нэвтэрсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Түүнчлэн дээрх хугацаанд 150 галт тэргээр 41,469 зорчигч, нисэх онгоцоор 229 нислэг үйлдэж, 19,585 зорчигч, автотээврийн үндэсний төвөөр 2156 тээврийн хэрэгслээр 40,149 хүн тус тус зорчиж төмөр замаар 1, нисэх онгоцоор 6 сэжигтэй тохиодол илрүүлэн тусгаарласан байна.