СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагаан сарын сурталчилгаатай самбаруудыг НМХГ-аас буулгажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бэлэн байдлын үед ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүний хуваарь гаргаж, "ШУУРХАЙ ШТАБ" байгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. 

Улаанбаатар хотын есөн дүүрэгт зохион байгуулсан Цагаан сарын 12 үзэсгэлэн худалдаа, сүлжээ дэлгүүр болон захуудын 102 объектод бараа бүтээгдэхүүний сурталчилсан үйл ажиллагааг зогсоожээ. Зам дагуу байршуулсан 102 сурталчилгааны самбарыг татан буулгасан байна. Түүнчлэн "Стимо" зэрэг ХХК-иудын 57 түгээлтийн машин дээрх сурталчилгааг авахуулжээ.

Мөн, 889 аж ахуйн нэгжийн баар, караокены үйл ажиллагаанд хяналт шалгалт хийснээс цаг хэтрүүлэн ажиллаж байсан Чингэлтэй дүүргийн "Өгөөмөр эгшигт хайрхан" ХХК-ийн Chiirs pub, СХД-ийн Их баян нуур ХХК-ийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Баянзүрх дүүргийн "Хээнций", "Булган уул ган" ХХК-иудын караоке, баар зэрэг гурван аж ахуй нэгж байгууллагын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.