Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн сүүлийн үед гарах гэмт хэргийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Сар шинийн баяртай холбогдуулан хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн онд 403 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол хоёрдугаар сарын 1-нээс хойш 219 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн.
Сүүлийн үед автомашины эд анги хулгайлах, автомашин хулгайлах гэмт хэрэг гарах болсон. Хоёрдугаар сар гарснаас хойш 14 автомашиныг байрных нь зогсоолоос унаж яван хулгайлжээ. Тухайлбал, хашаан дотроо автомашинаа халааж байх хооронд нь хашаан дотроос нь унаад хулгайлаад гараад явсан тохиолдол гарсан. Иймд иргэд халаасны хулгайд эд зүйлсээ алдахгүй байх, автомашинаа хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дор бүрнээ анхаарч хяналтын камертай орчинд автомашинаа орхихыг зөвлөж байна” гэсэн юм.