“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэрээ танилцуулсан билээ. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдох юм.
Ногдол ашгийг ирэх тавдугаар сарын 20-ноос хойш олгож эхэлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Ингээд тус мэдэгдэл гарсантай холбоотойгоор иргэн танд “Эрдэнэс тавантолгойн” хэдэн ширхэг хувьцаатай болон үнэт цаасны компанид бүртгэлтэй эсэхийг мэдэх аргыг зааж өгье.
Иргэн таны хувьд 2011 онд ЭМД-ийн хишиг хүртэж, ЗГ-т хувьцаагаа зарж 300 000 төг авсан бол 741 ширхэг хувьцаа үлдэх юм.
Ногдол ашгийг иргэн таны үнэт цаасны компанид бүртгүүлсэн арилжааны банкны дансанд шууд шилжүүлэх юм. Иймд иргэн та үнэт цаасны компанид бүртгэлтэй бол тухайн компанид хандан та өөрийн идэвхтэй дансаа бүртгүүлсэн эсэхийг нягтлах хэрэгтэй.
Үнэт цаасны данс нээлгэхэд бүрдүүлэх материал:
Хүүхдэд данс нээлгэх бол төрсний гэрчилгээ
Насанд хүрсэн иргэд иргэний үнэмлэх
Данс нээгдсэн хураамж нэг хүний 5,000 төгрөг.
Ихэнх иргэдийн хувьд дансаа нээлгэсэн байсан ч бага насны хүүхдүүд болон гадаадад амьдардаг иргэд дансаа нээлгээгүй байгаа тул аль болох ногдол ашиг тараахаас өмнө нь "Эрдэнэс тавантолгой" ХК-иас анхааруулан хэлэв.