Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд Тоёота Приус маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ноцтой осол гаргажээ.
Тэрбээр Тоёота Румион маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн байна. Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог драгер багажаар шалгахад 1.87% согтолттой гарчээ