СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-31

Ц.Нямдорж ордны хуйвалдаан гэж юуг хэлэв?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өчигдрийн /01.30/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.  Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэлээд ууртай байв.  Тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатарт  нэлээд хатуу үг чулуудаж харагдсан.   Түүний  байр суурийг хүргэж байна. 

Тэрээр “ . Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг ийм байдлаар хянах будилуулах жишиг тогтох гэж байна.  УИХ-ын дарга та хуралдааныг хуулийн дагуу явуулах ёстой.  Маргааш УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарвал ингэж хянах юм байна. Энэ асуудлыг ийм байдлаар шийдвэл Үндсэн хууль зөрчсөн болно шүү. Ордны хуйвалдаан хийх гэж байгаагаа та нар бодохгүй байна уу. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Зарчмын асуудал.  Үндсэн хуулийн асуудал. Одоо яах гэж хачин юм хийх гээд байгаа юм. УИХ-ын дарга та ийм байдлаар асуудлыг шийдэх юм бол УИХ Үндсэн хууль зөрчсөн юм болно шүү. Хамгийн аюултай нь, сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна, та нар. Хаана ч хэзээ ч ийм байдаггүй.   Чөлөөлөгдөх байсан юм  бол прокурор санал тавихаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй яасан юм бэ. Та нар хамгаалах биш янаглан хорлож байна. Би энд байгаа цагтаа ийм хуйвалдааныг хүлээн зөвшөөрөхгүй. . Асуудлаа шалгуулчхаад эргээд ажлаа хий гэж байхад хэдэн хоног нүдэж байгаад бүр явуулж байгааг чинь янаглан хорлох гэж байгаа юм. Их муухай юм болж байна. Монголын хувь заяанд туйлын аюултай зүйл руу оруулах гэж байна. Хожмын уршигтай асуудалд битгий оролцооч гэж гишүүдээс аминчлан хүсч байна” гэлээ.

Т.САЙХАН

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.